Шинэ жолооч нарт "шаардлагатай бол" түр үнэмлэх олгож эхэллээ


     Ирэх сарын 1 нээс мөрдөгдөж эхлэх Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрмийн хэрэгжилттэй холбогдуулан шинээр жолооч болсон иргэдийн жолооны үнэмлэх хэвлэх, олгох ажил түр зогссон байгаа билээ . 

     Энэ 7 хоногоос  ЦЕГ -н Бүртгэл Хяналтын Төвөөс шинээр жолооч болсон иргэдэд "Нэн шаардлагатай" тохиолдолд өөрийн биеэр ирж жолоочийн "ТҮР ҮНЭМЛЭХ" авах боломжоор ханган ажиллахаар болсон байна 

     Иймд 9,10 сард шинээр жолооч болсон иргэд өөрийн биеэр ЦЕГ -н Бүртгэл Хяналтын төв дээр иргэний үнэмлэхтэйгээ ирэн түр үнэмлэх авах боломжтой юм . 

ЖИЧ : төгссөн авто сургууль түр үнэмлэх хэвлэн олгох эрхгүй бөгөөд ганцхан ЦЕГ -н Бүртгэл Хяналтын төв дээр өөрийн биеэр очиж авахыг анхаарна уу . /ЦЕГ -н Бүртгэл хяналтын төвийн хаяг Их Засаг Их Сургууль явах замд Home plaza-н зүүн талд /