7 сарын 9 -ийг хүртэлх бүх төгсөгчдийн үнэмлэх гарлаа


"Нарны элч хүү" Монголын анхны Онлайн авто сургуулийг 2019 оны 7 дугаар сарын 09 -ныг хүртэл хугацаанд амжилттай төгссөн нийт жолооч нарын маань үнэмлэх хэвлэгдэн гарлаа. Иймд үнэмлэхээ аваагүй эрхэм жолооч нар та бүхэн ажлын өдрүүдэд 11:00 - 17:00 цагийн хооронд UBH center -н төв салбар дээр ирж жолооны үнэмлэхээ авна уу. Өөрөө хүрэлцэн ирэх боломжгүй жолооч нар өөр хүнээр авхуулж болохыг анхаарна уу. 

ЖИЧ: ЦЕГ -н Бүртгэл Хяналтыг төвөөс 2018 оны 10 дугаар сараас эхлэн жолооны үнэмлэх хэвлэх ажлаа түр зогсоогоод байсан ба 2019 оны 4 дүгээр сарын 01 өдрөөс эхлэн хэвлэж эхэлсэн болно. 

Хүндэтгэсэн : "Нарны элч хүү" авто сургууль