Жолооны шалгалт өгч буй сонсогчдод тавигдах шаардлага


      Улсын Онцгой Комисс, ХНХЯ -ны хамтарсан шийдвэрийн дагуу 5 дугаар сарын 26 -ний өдрөөс эхлэн ЦЕГ -н Бүртгэл Хяналтын Төв буюу жолоодох эрхийн шалгалтын төвийн үйл ажиллагааг нээн эхлүүлж эхний ээлжинд 1 дүгээрийн сарын 27 ний өдрөөс өмнө шалгалтанд орвол зохих 20 мянга гаруй сонсогчдоос улсын шалгалтыг нь авахаар төлөвлөсөн байна.  

    Ингэхдээ ЭМЯ , МХЕГ -н зөвлөмжийн дагуу доорхи шаардлагыг нийт сонсогчдод тавьж, шаардлага хангасан сонсогчийг шалгалтанд оруулж байгааг анхааруулая . Үүнд : 

  1.   Сонсогч бүр масктай ирсэн байх 
  2.   Сонсогч бүр нэг удаагийн бээлий өмссөн байх 
  3.   Сонсогч бүр нэг удаагийн улавч өмссөн байх 
  4.   Мөн тухайн сонсогчийн шалгалт өгөх цагийг урьдчилан гаргах ба сонсогч хуваарьт тавигдсан цагийн хуваарийн дагуу бэлэн байх ёстой

 

     Иймд жолоодлогын шалгалт өгч буй сонсогчид өөрийн болон бусдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг зөвөөр ухамсарлан дээрхи шаардлагыг бүрэн биелүүлж хариуцлагатай байхыг уриалж байна.