Та хүүхдээ ямар суудалд суулгамаар байна ?


МЭДЭХТҮН : 

Улсын хэмжээнд 2016 онд хүүхэд өртсөн зам тээврийн осол 1087 бүртгэгдсэн . Үүнээс 50 хүүхэд амь насаа алдаж , 1065 хүүхэд гэмтэж , 255 хүүхэд хүнд , хүндэвтэр гэмтэл авчээ . Амь насаа алдсан хүүхдийн 90 хувь нь буюу 45 хүүхэд орон нутгийн замд амь насаа алдсан байна . 

МӨРДӨХТҮН : 

Тээврийн хэрэгслээр хүүхэд тээвэрлэхдээ дараах 5 зүйлийг чанд сахин мөрдвөөс та хүүхдээ болзошгүй аюулаас бүрэн хамгаалж чадна . 

1. Хүүхэд аль болох замын хашлага талын хаалганы дэргэд арын суудал дээр сууж явна . 

2.Хүүхдийн зориулалтын суудал болон хөдөлгөөн хязгаарлах хэрэгсэл буюу суудлын даруулга нь хүүхдийн насанд болон биеийн хэмжээнд тохирсон байхаас гадна үйлдвэрийн зааврын дагуу суурилагдан бэхлэгдсэн байх ёстой 

3. Ямар ч насны хүүхдийн "Комби" маягийн автомашинаар тээвэрлэхдээ арын тээшний хэсэгт буюу бидний хэлж сурсанчлан "хонины хонхорт" бүү суулга . 

4. Хүүхэд сууж яваа талын хаалгыг түгж 

5.Хүүхэд байнгын анхаарлын төвд явна 

                                                                                                                               ЗХАБ -н судлаач Д.Оюунцэцэг