Толь - Дохио - Үйлдэл гэсэн гуравхан дарааллаар амьдралаа хамгаалцгаая !


МЭДЭХТҮН 

   Улсын хэмжээнд 2016 онд тээврийн хэрэгсэл , тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөх , шүргэлцэх хэлбэрээр 41959 осол гарсан нь нийт ослын тохиолдлын 89,8 хувийг эзэлж байна . Тээврийн хэрэгслүүд мөргөлдөх тохиолдлын үндсэн шалтгаан нь толь , дохиог зөв хэрэглэж сураагүй , хэвшээгүй , хэрэглэдэггүйгээс үүдэлтэй . 

1. Тохио бол хөдөлгөөнд оролцогчдын харилцан бие биенээ ойлголцох үндсэн хэл мөн 

2. Дохио бол болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх болон замын хөдөлгөөний соёлыг бий болгох хэрэглэгдэхүүний  нэг мөн 

Дохиог хэрэглэж хэвшээгүй , хэзээ өгч , хэзээ зогсоохоо мэддэггүй жолооч бол хэлгүй хүн юм. Хэлгүй хүн юу хийж , яаж гэж буйг хэн ч мэдэхгүй тул туйлын аюултай болохыг МЭДЭХТҮН. 

МӨРТӨХТҮН 

1. Дохиог ойлгомжтой , тодорхой цаг тухайд нь заавал өгч хэвш ! 

2. Эргэх /баруун , зүүн , буцаж эргэх / эгнээ байр солих , саад тойрон гарах , зогсох , хөдөлгөөн эхлэх зэрэгт үйлдэлүүдийг хийхээсээ өмнө заавал дохио өгч сур 

3. Дээрхи үйлдлүүдийг хийж дуусмагцаа заавал унтраахаа мартуузай 

4. Толинд хар - Дохио өг - Үйлдлээ хий гэсэн энгийн зарчмыг дага 

 

 

                                                                                                                                     ЗХАБ -н судлаач , багш  Д.Оюунцэцэг