03 дугаар сарын 26 -ний Баасан гарагт ЗХХДүрмийн улсын шалгалтанд оролцогчид дараах зүйлсийг анхаарна уу :
1. Өдөр 11:00 минут гэхэд Циркийн зүүн хойд талд байрлах "ХҮНСНИЙ 50" дугаар дэлгүүрийн хойно байрлах ЦЕГ-н Бүртгэл хяналтын төвийн урд бэлэн байх /хоцорвол шалгалтанд орох боломжгүйг анхааруулая/
2. Иргэний үнэмлэх /байхгүй бол хурууны хээтэй лавлагаа/
3. Сүүлийн 14 хоногт хийлгэсэн PCR - шинжилгээний хариу /хэвлэн авчрах/
4. Амны хаалт МАСКтай
5. Нэг удаагийн бээлийтэй /резин бээлий эмнэлгийн/
6. Гутлын нэг удаагийн улавчтай ирнэ үү
7. Карт авч явсан сонсогчид КАРТАА, ажилласан хуудастайгаа /гараас гарт хүлээлгэн өгнө/
8. Шалгалтын хуваарийг харснаа мэдэгдэж ЭНЭ ХУУДАСНЫ ДОР БАЙРЛАХ коммент хэсэгт нэрээ бичнэ үү
Хорио цээрийн онцгой горимд ЦЕГ-н Бүртгэл Хяналтын Төв ажиллаж байгаа тул цагаас хоцрох, эрүүл мэндийн шаардлагуудыг хангаагүй тохиолдолд шалгалтанд оруулахгүйг анхааруулж байна.
03 дугаар сарын 26 -ний Баасан гарагт Жолоодлогын улсын шалгалтанд оролцогчид дараах зүйлийг анхаарна уу :
1. Өдөр 10:00 минутанд "СҮЛД" чуулгын зогсоол дээр бэлэх байх /хоцорвол нөхөж авахгүйг анхааруулая/
СҮЛД чуулга нь сансрын тойргоос КТМС өнгөрөөд HOME PLAZA -н хажууд
2. Иргэний үнэмлэх
3. Сүүлийн 14 хоногт хийлгэсэн PCR - шинжилгээний хариу /хэвлэн авчрах/
3.Амны хаалт
4.Бээлий
5.Шалгалтын хуваарийг харснаа мэдэгдэж ЭНЭ ХУУДАСНЫ ДОР БАЙРЛАХ коммент хэсэгт нэрээ бичнэ үү
ЖИЧ: Жолооны шалгалт өгч буй сонсогчдын жолооны үнэмлэх шалгалтанд тэнцсэнээс хойш 14 хоногийн ЦЕГ-н Бүртгэл Хяналтын Төв хэвлэн гаргах ба тухайн үед jolood.mn вэб хуудасны ҮНЭМЛЭХ хэсэгт мэдээлэл тавигдана. Мэдээлэл нь тавигдсан төгсөгчид ажлын цагаар ирж үнэмлэхээ авна уу