УЛСЫН ШАЛГАЛТАНД ОРОЛЦОГЧДЫН АНХААРАЛД /05 сарын 24/


05 дугаар сарын 25 -ний Мягмар гарагт ЗХХДүрмийн улсын шалгалтанд оролцогчид дараах зүйлсийг анхаарна уу  :  

1. Өдөр 08:00 минут гэхэд Циркийн зүүн хойд талд байрлах "ХҮНСНИЙ 50" дугаар дэлгүүрийн урд бэлэн байх. /Хоцорсон тохиолдолд шалгалтанд орох боломжгүй болохыг анхааруулж байна/

2. Иргэний үнэмлэх /байхгүй бол хурууны хээтэй лавлагаа/

3. Вакцины 2 -р тунд хамрагдсан байх

4. Амны хаалт МАСКтай

5. Нэг удаагийн бээлийтэй /резин бээлий эмнэлгийн/

6. Гутлын нэг удаагийн улавчтай ирнэ үү 

7. Карт авч явсан сонсогчид КАРТАА, ажилласан хуудастайгаа /гараас гарт хүлээлгэн өгнө/

8. Шалгалтын хуваарийг харснаа мэдэгдэж ЭНЭ ХУУДАСНЫ ДОР БАЙРЛАХ  коммент хэсэгт нэрээ бичнэ үү 

Хорио цээрийн онцгой горимд ЦЕГ-н Бүртгэл Хяналтын Төв ажиллаж байгаа тул цагаас хоцрох, эрүүл мэндийн шаардлагуудыг хангаагүй тохиолдолд шалгалтанд оруулахгүйг анхааруулж байна.

05 дугаар сарын  25-ний Мягмар гарагт Жолоодлогын улсын шалгалтанд оролцогчид дараах зүйлийг анхаарна уу :

1. Өдөр 08:30 минутанд "СҮЛД" чуулгын зогсоол дээр бэлэх байх /хоцорвол нөхөж авахгүйг анхааруулая/

СҮЛД чуулга нь сансрын тойргоос КТМС өнгөрөөд HOME PLAZA -н хажууд

2. Иргэний үнэмлэх

3. Вакцины 2 тунд хамрагдсан байх

3.Амны хаалт 

4.Бээлий 

5.Шалгалтын хуваарийг харснаа мэдэгдэж ЭНЭ ХУУДАСНЫ ДОР БАЙРЛАХ  коммент хэсэгт нэрээ бичнэ үү 

ЖИЧ: Жолооны шалгалт өгч буй сонсогчдын жолооны үнэмлэх шалгалтанд тэнцсэнээс хойш 14 хоногийн ЦЕГ-н Бүртгэл Хяналтын Төв хэвлэн гаргах ба тухайн үед jolood.mn вэб хуудасны ҮНЭМЛЭХ хэсэгт мэдээлэл тавигдана. Мэдээлэл нь тавигдсан төгсөгчид ажлын цагаар ирж үнэмлэхээ авна уу