УЛСЫН ШАЛГАЛТАНД ОРОЛЦОГЧДЫН АНХААРАЛД /06 сарын 17/


06 дугаар сарын 17 -ний Пүрэв гарагт ЗХХДүрмийн улсын шалгалтанд оролцогчид дараах зүйлсийг анхаарна уу:  

1. Өдөр 15:00 минутанд Циркийн хойно байрлах "ХҮНСНИЙ 50" -р дэлгүүрийн урд бэлэн цуглана уу. 

2. Иргэний үнэмлэх /байхгүй бол хурууны хээтэй лавлагаа/

3. Вакцины 2 -р тунд хамрагдсан байх

4. Амны хаалт МАСКтай

5. Нэг удаагийн бээлийтэй /резин бээлий эмнэлгийн/

6. Гутлын нэг удаагийн улавчтай ирнэ үү 

7. Карт авч явсан сонсогчид КАРТАА, ажилласан хуудастайгаа /гараас гарт хүлээлгэн өгнө/

8. Шалгалтын хуваарийг харснаа мэдэгдэж ЭНЭ ХУУДАСНЫ ДОР БАЙРЛАХ  коммент хэсэгт нэрээ бичнэ үү 

Хорио цээрийн онцгой горимд ЦЕГ-н Бүртгэл Хяналтын Төв ажиллаж байгаа тул цагаас хоцрох, эрүүл мэндийн шаардлагуудыг хангаагүй тохиолдолд шалгалтанд оруулахгүйг анхааруулж байна.

06 дугаар сарын  17-ний Пүрэв гарагт Жолоодлогын улсын шалгалтанд оролцогчид дараах зүйлийг анхаарна уу:

1.  ӨДӨР 12:30 минутанд "СҮЛД" чуулгын зогсоол дээр бэлэн байх /хоцорвол нөхөж авахгүйг анхааруулая/

СҮЛД чуулга нь сансрын тойргоос КТМС өнгөрөөд HOME PLAZA -н хажууд

2. Иргэний үнэмлэх

3. Вакцины 2 тунд хамрагдсан байх

3.Амны хаалт 

4.Бээлий 

5.Шалгалтын хуваарийг харснаа мэдэгдэж ЭНЭ ХУУДАСНЫ ДОР БАЙРЛАХ  коммент хэсэгт нэрээ бичнэ үү 

ЖИЧ: Жолооны шалгалт өгч буй сонсогчдын жолооны үнэмлэх шалгалтанд тэнцсэнээс хойш 14 хоногийн ЦЕГ-н Бүртгэл Хяналтын Төв хэвлэн гаргах ба тухайн үед jolood.mn вэб хуудасны ҮНЭМЛЭХ хэсэгт мэдээлэл тавигдана. Мэдээлэл нь тавигдсан төгсөгчид ажлын цагаар ирж үнэмлэхээ авна уу