card

Та доорхи загварын дагуу өргөдлөө бичээд [email protected] хаягруу илгээнэ. Өргөдөл илгээгдсэнээр гэрээг сунгасанд тооцно. Зөвхөн утсаар холбогдож хүндэтгэх шалтгаантай сонсогчтой сургалтын гэрээг сунгана. Гэрээний хугацаа дууссан суралцах үүргээ биелүүлээгүй сонсогч дур мэдэн мэйл-ээр өргөдөл илгээгээд гэрээг сунгасанд тооцохгүйг анхаарна уу ! 

Нэмэлт гэрээний өргөдлийн загвар : 

Нэмэлт нөхцөл :

1. Нэмэлт гэрээний хугацааг дахин сунгахгүй 

2. Дүрмийн шалгалтанд орохоос өмнө үлдэгдэл төлбөрөө бүрэн төлнө, суралцах үүргээ дахин биелүүлэхгүй бол төлбөр буцаагдахгүй, сургалтын үйл ажиллагааг бүрэн зогсоож бүртгэлээс хасна 

3. Үндсэн гэрээний хугацаанд багш суралцагчдын араас шахаж шаарддаг байсан бол нэмэлт гэрээний хугацаанд суралцагч өөрөө зөвлөмжийн дагуу хичээлээ дуусган багшруу өөрөө холбогдон дараагийн заавар зөвлөгөө, даалгаврыг  авч явна. Хугацаагаа суралцагч өөрөө нарийн тооцож явна. 

Миний бие ....................овогтой ......................... тус авто сургуульд ...........оны .............. сарын ........... өдөр сургалтын гэрээ байгуулж бүртгүүлж ...........төгрөгний төлбөрийг төлсөн болно.  Бүртгүүлснээс хойш ................хоногийн хугацаанд суралцах үүргээ биелүүлээгүй болно. Өнөөдөр буюу .......... оны .............сарын ...........өдрөөс эхлэн яг 14 - 16 хоногийн хугацаанд замын хөдөлгөөний дүрмийн хичээл, шалгалтын бэлтгэл, урьдчилсан шалгалт,  хөтөлбөр зөвлөмжийн дагуу бүрэн гүйцэт хангаж дүрмийн улсын шалгалтыг өгч тэнцсэний дараа жолоодлогын дадлагат  14-16 хоногт цаг зав гарган хариуцлагатай суралцаж төгсөнө гэдгээ албан ёсоор илэрхийлж байгаа тул гэрээг энэ өдрөөс эхлэн дахин 1 сараар сунгаж өгнө үү . Нэмэлт гэрээний бүх нөхцөлтэй бүрэн танилцаж хүлээж зөвшөөрсөн

Өргөдөл гаргасан :            ................овогтой .....................

                                            регистрийн дугаар : 

                                            утас : 

Огноо :