Яагаад Онлайн сургалтыг сонгох хэрэгтэй гэж ?

                 Орчин үеийн боловсролын системд гарч буй томоохон хувьсгал бол “Зайны сургалт” –ийн технологи юм . Та хэрвээ УРТ ХУГАЦААНЫ академик боловсролыг зайны сургалтаар авч байсан , эсвэл авах гэж байгаа бол онлайн сургалтын тухай магадгүй бид танд өөр мэдээллийг өгөх хэрэгтэй болох юм . Учир нь энгийн жишээнээс харахад  академик түвшний боловсролыг зайны сургалтаар аваад хүрэх үр дүнг , уламжлалт танхимын сургалтаар аваад хүрсэн үр дүнтэй харьцуулсан баттай эерэг дүгнэлт байдгүйн дээр урт хугацааны зайны сургалт нь олон хүний сэтгэл зүйд бүрэн тааламжтай сэтгэгдэл үлдээдгүй билээ . Тиймээс манай нийгмийн олонхи нь энэ ойлголтод түшиглэн  уламжлалт сургалтын арга буюу  НӨГӨӨ Л НЭГ багшаар  “НҮДҮҮЛЭХ”  сонголтыг хийдэг нь түгээмэл .  

                Дэлхий нийтээрээ  шинээр гарч буй техник технологийн нээлт , шийдлүүдийг ашиглан урт хугацааны сургалтыг яаж орон зай , цаг хугацаа хамаарахгүй чанартай хүргэх талаар одоо ч судлан туршиж байгаа бөгөөд хэзээ нэг цагт амжилт олно гэдэг нь эргэлзээгүй юм .

               Харин та дүрмээ баримталдаг соёлтой  жолооч болох ,  шинжлэх ухааны зарим нэг  хичээлийг нэмэлтээр судлах зэрэг  БОГИНО ХУГАЦААНЫ мэргэжлийн боловсролыг Онлайнаар маш чанартай  судлаж цаг заваа хэмнэн,  шинэ зүйлийн нэгээхэн хэсэг болон өөрийгөө хөгжүүлж яагаад болохгүй гэж ?

               Бид танд маш амархан , маш ойлгомжтой  , сонирхолтой шийдлээр Замын хөдөлгөөний дүрмийн иж бүрэн хичээлийг Онлайнаар хүргэж байгаадаа таатай байна . Үүнд бидний хөгжүүлсэн  Jolood E- Learning system буюу онлайн сургалтын систем Jolood V-Class буюу онлайн танхимд багшийн шууд удирдлаганд хичээл үзэх 2 боломжыг хослуулан ашиглаж маш үр дүнтэй сонирхолтой байдлаар суралцах болно .  Одоо та гэртээ байхдаа , ажил дээрээсээ , орон нутгаас , олон улсаас гээд хаанаас ч ЗХХД –ийн хичээлийг хүссэн үедээ судлах боломжтой боллоо .

Jolood E-learning system

      Jolood E-Learning system – Онлайн сургалтын цогц систем нь зайны сургалтын хамгийн сүүлийн үеийн хувилбар бөгөөд  , багш , суралцагсдын хэрэгцээ, шаардлагыг бүрэн хангахуйц программ хангамж юм . Та хүссэн үедээ хүссэн хугацаанд иж бүрэн электрон хичээл , электрон тестүүдийн хамт хүлээн авч судлах боломжтой бөгөөд суралцах явцад шаардлагатай бүхий л хэрэгслүүдийг бэлдэж өгсөн цогц систем билээ . Энэхүү систем нь таныг 100 хувь зайнаас суралцах боломжоор хангана гэдгийг мэдээллэхэд таатай байна .  Ингээд та бүхэнд системийнхээ ерөнхий танилцуулгыг хүргье :

 

1. Маш ойлгомжтой эхлэл хэсэг , нэвтрэх , бүртгэх цэсүүд 

2.Цэгцтэй зохион байгуулагдсан сурагчийн аккаунт 

 

 

3. Сурагчид зориулсан иж бүрэн хяналтын самбар 

 

 

4. Хамгийн ойлгомжтой суралцагчийн хэрэглүүр болох "Миний булан" цэс 

 

5.Замын хөдөлгөөний дүрмийн иж бүрэн электрон 26 хичээл , 26 электрон тест ,    6 бүлэг сэдвийн онлайн шалгалт , 3 урьдчилсан шалгалт 

 

6. Багшийн хяналтын систем 

 

Jolood V - Class

         Jolood V – Class нь  Онлайн сургалтын виртуал /хийсвэр/ анги нь багшийн шууд удирдлага дор багш суралцагсдын шууд харилцаа бүхий Онлайн амьд сургалт юм . Та тухайн үед товлогдсон хичээлийн сэдвүүдээс сонгон тогтсон цагтаа дуу , дүрс бүхий  Онлайн танхимд холбогдож шууд хичээлээ багшаар заалгах боломжтой бөгөөд энэ нь зайлшгүй багшийн тайлбар шаардсан сэдвүүд , шалгалтанд бэлтгэх эрчимжүүлсэн давтлага зэрэгт нэн тохиромжтой хамгийн орчин үеийн онлайн сургалтын нэгээхэн шинэ нээлт хэмээн ойлгож болно .   Ингээд та бүхэнд Jolood V- Class буюу Онлайн амьд сургалтын танхимын ерөнхий танилцуулгыг хүргье 

 

1 . Дуу , дүрс бүхий амьд харилцааны цонх

  • Та энгийн , ойлгомжтой цонхонд нэвтэрч цэвэр , тод  дугаралт , бүтэн хэмжээгээр харагдах дүрс бүхий виртуал ангид багш болон бусад онлайн суралцагсдын хамт хичээлээ үзнэ . Хичээл шууд явагдаж багш сурагчын амьд харилцаа үүснэ .

2. Ухаалаг виртуал самбар 

  • Та маш олон үйлдэл хийх боломжтой багш , сурагчдын талбаруудыг /самбар/ ашиглан хичээлээ үзнэ . Ухаалаг самбарт багш өөрийн бэлтгэсэн бүх төрлийн presentation pp , зураг , видео , аудио , хөдөлгөөнт зураг зэргийг нэгэн зэрэг болон төрөлжүүлж оруулан хичээлдээ ашиглах бөгөөд багшийн зөвшөөрлөөр суралцагч та бас ухаалаг самбарт чөлөөтэй ажиллах боломжтой 3. Текст харилцааны олон үйлдэл бүхий талбар
  • Та хичээлээ үзэж байхдаа багшийн асуултанд бусад суралцагсадын хамт чөлөөтэй бичгээр хариулж санал бодлоо солилцоно

4. Комьпютерийн дэлгэцийг бүрэн ашиглах боломж

  • Та төрөл өөрийн дэлгэцээр төрөл бүрийн хэлбэр , хэмжээтэй файлуудыг хичээлийн туршид хүлээн авах боломжтой .

5. Ирц бүртгэлийн ухаалаг систем

 Та виртуал ангид хичээллэсэн үед автоматаар таны ирцийг багшийн оролцоогүйгээр сургуулийг удирдлагад и-мэйлээр явуулах бөгөөд энэ нь таныг бусдын нөлөөгүйгээр бие даан суралцахад дэмжлэг болж урам өгөх юм .

6. Багшийн бүрэн удирдлага

  •  Таныг виртуал ангид хичээллэж байх үед онлайн багш удирдах бөгөөд хичээлийг эртнээс нарийн төлөвлөн зохион байгуулсан байна . Өөрөөр хэлбэл багш хичээлийн дэг , суралцагч бүрийн чадвар түвшинд тохируулан оролцоог нь байнга бодитоор идэвхижүүлж байх юм . Энэ нь энгийнээр хэлбэл танай ангид хэзээ ч сахилгагүй сурагч , муу сурагч , хуулдаг сурагч байхгүй байна гэсэн үг юм

7. Ухаалаг утас ашиглан хичээл үзэх 

  • Та өөрийн ухаалаг утсаараа шаардлагатай үед холбогдон хичээлээ чөлөөтэй үзэх боломжтой 

8. И-мэйлээр хичээлийг хуваарь , мэдээллийг авах боломж 

  • Та хичээлийн хуваарь , сургалтын мэдээллийг  цаг алдалгүй өөрийн и-мэйлээр тогтмол авч байх болно 

Та шинэ бүхний нэг хэсэг болоход бэлэн үү ? ....