card

Түгээмэл асуулт

Онлайн хичээлийг яаж үзэх вэ ? 

- Та замын хөдөлгөөний дүрмийн хичээлийг Онлайнаар үзэхдээ 1 дүгээрт Jolood E - Learning system -д бүртгүүлсэн байх шаардлагатай . Уг системд замын хөдөлгөөний дүрмийн иж бүрэн 26 сэдвийн электрон хичээл , 5 бүлэг сэдвийн Онлайн шалгалт , 3 урьдчилсан Онлайн шалгалт байрласан байх ба та хүссэн үедээ хичээлийг хэдэн ч удаа үзэж болно . Харин шалгалтуудыг тус бүр 2 удаа л өгөх боломжтой .

2 дугаарт та Jolood V - Class /виртуал танхим/ ашиглаж багштайгаа Онлайнаар амьд хичээллэх боломжтой бөгөөд www.jolood.mn вэб хуудасны нүүр хэсэгт байрлах Live хичээлийн хуваарийг харж байгаад тухайн цаг үед нь шууд холбогдон хичээллэх боломжтой . 

Онлайн сургалтын системд хэрхэн бүртгүүлэх вэ ? 

- Та вэбийн баруун талд байрлах OНЛАЙН СУРГАЛТЫН СИСТЕМД НЭВТРЭХ гэсэн шар өнгийн хайрцагласан хэсэгт дарж системд холбогдоно . Системд холбогдоод "шинээр бүртгүүлэх" гэсэн хэсэгт нэвтэрж өөрийн бүртгэлийг үүсгээд 89003524 эсвэл [email protected] хаягаар бүртгүүлснээ мэдэгдэж sms , и-мэйл явуулна . Системийн админ таны бүртгэлийг шалгаж үзээд хичээлийг идэвхижүүлж танд эргээд мэдэгдэх болно.Системтэй холбоотой  дэлгэрэнгүй зааврыг ЭНД  дарж авна уу . 

Онлайнаар багштайгаа хэрхэн амьд хичээллэх вэ ? 

- Та вэбийн баруун тал байрлах LIVE хичээлийн хуваарь гэсэн хэсгээс тухайн 7 хоногт явагдах "АМЬД" хичээлүүдийн хуваарийг тогтмол харж байгаад өөрт хэрэгтэй  сэдвийн хичээлд тухайн цаг үед нь ОНЛАЙН ТАНХИМД ХИЧЭЭЛ ҮЗЭХ гэсэн улаан өнгийн хайрцагласан хэсэгт дарж виртуал ангид холбогдон хичээллэнэ . Хичээлийн хуваарийг и-мэйлээр тогтмол явуулж байх бөгөөд та идэвхитэй ашигладаг и-мэйл хаягаараа Jolood E-Learning system -д бүртгүүлэхийг зөвлөж байна . Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу .

Танхимын жолоодлогын төхөөрөмж дээр хэрхэн хичээллэх вэ ? 

- Та Logitech Driving simulator буюу танхимын жолоодлогын хамгийн сүүлийн үеийн төхөөрөмж дээр хичээллэхдээ багштайгаа холбогдож өдөр , цагаа товлон хичээллэх боломжтой ба сургалтын хугацаанд хэдэн ч удаа хичээллэж болно . Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу 

Онлайнаар бидний хичээллэж байгааг багш нар хэрхэн дүгнэх вэ ? 

- Бид маш олон удаагийн хөгжүүлэлт , судалгааны үндсэн дээр Jolood E-Learning system ийг бүтээсэн бөгөөд таны системд ямар хичээлийг хэдэн удаа хэрхэн үзсэн , ямар шалгалтыг яаж өгсөн , ямар асуулт дээр алдаж байна , нийт хэдэн цаг хичээллэж байна , өдрийн хэдэн цагийн үед хичээллэж байна зэрэг бүх төрлийн мэдээллийн тогтмол системээс авах бөгөөд та ч мөн өөрийнхөө бүх мэдээллийг , өөрийн түвшинг харж ,  хянаж авах болно . Тиймээс багшийн зүгээс мэдээлэл сайтай учраас шаардлага өндөр , үнэн, бодитой байх болно .

Төлбөрөө хэрхэн төлөх вэ ? 

-Та төлбөрөө 2 хувааж төлж болно . Мэдээж дансаар болон бэлнээр төлөх боломжуудтай . Хэрэв та дансаар төлж байгаа бол гүйлгээний утга дээрээ  өөрийн овог нэрийг бичихээ бүү мартаарай. Төлбөр төлөх зааврыг ЭНД дарж авна уу .  

 Бид жолооч бэлтгэх сургалтын стандартыг дэлхийн жишигт хүргэх эрхэм зорилго тавин ажиллаж ирсэн юм .  Шинэ зүйлийг сэдэж  бүтээх , хөгжүүлэх , судлан турших ажлуудад багагүй хэмжээний хөрөнгө оруулалт шаардагддаг  хэдий ч бид сургалтын төлбөрийг анхнаасаа л бусад авто сургуулиудын жирийн л жишиг төлбөрөөр тогтоож ирсэн нь хүн бүрт бидний бүтээсэн шинэ зүйлийн нэгээхэн хэсэг  болох боломжийг олгох чин хүсэлтэй эрмэлзэлтэй минь холбоотой хэмээн хэлэх нь зүйтэй байх . 

 

LIVE Хичээлийн хуваарь


Танхимын шинэ ангийн хичээл
(Лхагва гарагт 18:00 цагт UBH center 214 тоот.)
 
Хичээлийн 2 дахь өдөр 
(Пүрэв гарагт 18:00 цагт)
 
Хичээлийн 3 дахь өдөр 
(Баасан гарагт 18:00 цагт)
 

Дэлгэрэнгүй хичээлийн хуваарь

Зурвас илгээх